Paul Wilson: МОНГОЛЫГ бусад орноос ялгаруулж байсан зүйл бол хурд

Paul Wilson: МОНГОЛЫГ бусад орноос ялгаруулж байсан зүйл бол хурд

Датаком ХХК
2026 оны 1-р сарын 13

Хамгийн хүчтэй сэтгэгдэл үлдээсэн APNIC (Asia PacificNetwork Information Centre)-ийн Ерөнхий захирал асан, PAN(Pan-Asia Networking)хөтөлбөрийн зөвлөх Paul Wilsonорос, англи хэлтэй,гурван хэлнийо рчинд ажиллаж сурсан, шинэ технологийг маш хурдан ойлгож,эзэмшиж чаддаг байлаа.

1990-ээд оны эхэн үед интернэт гэдэг ойлголт дэлхийн олон оронд дөнгөж бүрэлдэж байсан цаг. Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон цахим орчин тухайн үед асар их эргэлзээ, туршилт, эрсдэл дагуулсан шинэ үзэгдэл байлаа. Тэр үед би Австралид компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр ажиллаж, програмчлал, сүлжээ, интернэтийн анхны дэд бүтцийн төслүүдэд оролцож явсан инженер байсан юм.

Миний хувьд интернэт бол зүгээр нэг технологийн шинэчлэл бус, улс орнуудын хоорондын мэдлэг, мэдээлэл, итгэлийг холбох цоо шинэ орон зай байв. 1993 онд Канадын Олон улсын хөгжлийн судалгааны төв (IDRC)-ийн хэрэгжүүлж байсан Pan-Asia Networking (PAN) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ажиллах боломж надад тохиосон. Тухайн үед Монголд интернэт байгаагүй ч би анх ирэхдээ л нэг зүйлийг маш тод мэдэрсэн юм. Интернэт нэвтрэхэд зайлшгүй хэрэгтэй хамгийн чухал хүчин зүйл болох хүмүүсийн бэлэн байдал энд аль хэдийн бүрдсэн байлаа.

IDRC-ийн Мария Нг Ли Хун Монголд ирж, Датаком компанийн захирал доктор Д.Энхбаттай уулзсаны дараа Монголыг PAN хөтөлбөрийн Ази дахь анхны төсөл хэрэгжих улс гэж сонгосон нь огтхон ч санамсаргүй шийдвэр байгаагүй. Тухайн үед Датаком дотоодын цахим шуудан, мессежийн үйлчилгээ үзүүлж байсан нь интернэтэд шилжих дараагийн шатандаа логикоороо аль хэдийн орсон болохыг харуулж байв. Ийнхүү “PAN Mongolia” төсөл эхэлж, MagicNet нэртэй Монголын анхны интернэтийн үйлчилгээ бий болсон юм. Анхны томоохон сорилт нь олон улсын холболтын өндөр зардал байлаа. Тэр үеийн интернэт бол өнөөгийнхтэй огт адилгүй, маш үнэтэй дэд бүтэцтэй технологи байсан. Тиймээс төслийг эхлүүлэхийн тулд тодорхой хугацаанд санхүүгийн татаас зайлшгүй шаардлагатай болсон. Гэсэн ч бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад Монголд технологи нэвтрүүлэх институцийн орчин харьцангуй уян хатан байсныг хэлэх хэрэгтэй. Тоног төхөөрөмжийг оруулж ирэх, гаалийн зөвшөөрөл авахад ноцтой саад бага, шинэ зүйлийг дэмжих хандлага төр, байгууллагын түвшинд мэдрэгдэж байлаа.

Харин миний хувьд хамгийн хүчтэй сэтгэгдэл үлдээсэн зүйл бол хүмүүс байв. Датакомын олон инженер монгол, орос, англи хэлтэй, гурван хэлний орчинд ажиллаж сурсан, шинэ технологийг маш хурдан ойлгож, эзэмшиж чаддаг байлаа. Бид гаднын зөвлөхүүдэд хэт найдах бус, дотоодын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг бий болгох зарчмыг баримталсан. Доктор Д.Энхбат бол техникийн өндөр мэдлэгтэйгээс гадна бизнесийн алсын хараатай удирдагч байсан. Түүнтэй хамтран ажиллах нь үргэлж урам өгдөг байлаа. Мөн түүний орлогч, инженер Б.Наранцэцэг PAN Mongolia төслийн хамгийн идэвхтэй, чин сэтгэлтэй оролцогчдын нэг байсан. Тэр зөвхөн чадварлаг инженер байгаад зогсохгүй, Монголын ирээдүйд чин сэтгэлээсээ итгэдэг хүн байв.

PAN Mongolia эхэлснээс хойш ердөө хоёр жилийн дараа Улаанбаатарын автобуснууд дээр URL хаягтай сурталчилгаа хараад би гайхширч билээ. Интернэт зөвхөн мэргэжилтнүүдийн хэрэгсэл бус, бизнес, олон нийтэд маш хурдан нэвтэрч байгаагийн тод илрэл тэр байлаа. Энэ хурд Монголыг бүс нутгийн олон орноос ялгаруулж байсан. Өнөөдөр Монгол Улс интернэтийн нэвтрэлт, техникийн үзүүлэлтүүдээр дэлхийд дээгүүр байр эзэлж байгаа нь тухайн үеийн зөв сонголтуудын шууд үр дүн юм. Монгол бол интернэтийг зүгээр нэг ашигласан орон биш. Харин түүнийг хэрхэн ухаалгаар нэвтрүүлж, нийгэм, эдийн засгийн амьдралд шингээж болдгийг харуулсан улс гэж би өнөөдөр ч итгэлтэй хэлж чадна.